НД, ЭМД-ын Үндэсний зөвлөлийн хараат бус шинжээчид Д.Далхжав, А.Батбаяр нар нэр дэвшив

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Д.Далхжавыг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр А.Батбаяр нар нэр дэвшжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь тэднийг дэмжлээ. Нэр дэвшигчдийн сонсголыг удахгүй зохион байгуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635993
0 эможи

ИРГЭН
2022-04-12 18:17
ХУЛГАЙЧ УДАМЫН БИШ БОЛ ЯААХАВ БОЛЖ БН
keyboard_arrow_up