Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 42 хоногийн нөөцтэй байна
Манай улс энэ сарын 1-7-нд авто замаар 1,883 чингэлэг, төмөр замаар 150 чингэлэг, оны эхнээс тооцвол нийтдээ 2.74 сая тонн нүүрс экспортод гаргажээ.
Мөн хугацаанд авто замаар 216 чингэлэг, төмөр замаар 199 чингэлэг, оны эхнээс тооцвол 362.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 10.1 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 4, төмөр замаар 1342 чингэлэг буюу оны эхнээс нийт 710.2 мянган тонныг экспортолжээ.
Монголбанк оны эхнээс дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 3.53 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 224.4 кг-аар буюу 6.8 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 162,047 тонн шатахууны нөөц байгаагаас:
- А-80 автобензин 13,099 тн буюу 79 хоног
- АИ-92 автобензин 56,064 тн буюу 42 хоног
- АИ-95 автобензин 4,232 тн 48 хоногт
- ДТ 87,389 тн буюу 32 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 80,459 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас:
- А-80 автобензин 3,659 тн
- АИ-92 автобензин 36,405 тн буюу 38
- АИ-95 автобензин 2,623 тн буюу 39
- ДТ 36,650 тн буюу 33 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Манай улс он гарсаар нийт 443.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.