Оёдлын салбарын ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа
ЖДҮҮ Эрхлэгчдийг дэмжих зээлийн хүрээнд 4 талууд /“Таван Богд Финанс ББСБ” ХХК, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Текстайл Прожект Монголиа” ХХК/ уулзалт хийж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр ЖДҮҮЭ тэр дундаа оёдлын салбар, өрхийн үйлдвэр эрхлэгчдэд тулгамддаг хүндрэл бэрхшээл, асуудлуудыг кластерийн бүтцээр буюу олон улсын сайн жишиг, туршлага дээр үндэслэн сайжруулах юм. Хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн байгууллага, банк бус санхүүгийн байгууллага, үйлдвэрлэгчид, төр захиргааны байгууллагууд орчин үеийн техник технологи дээр суурилан хоорондын уялдаа холбоогоо нэмэгдүүлж хамтран ажиллах талаар 2022 оны 04 сарын 08-ний өдөр санамж бичиг зурснаар ЖДҮҮЭ дэмжлэг үзүүлэх шат дараалсан алхмуудын эхлэл тавигдлаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд оролцогч талууд Монгол Улсын хууль журам болон бусад холбогдох хууль эрх зүйн актын хүрээнд удирдлага, байгууллага хоорондын зохистой хэм, хэмжээг эрхэмлэн харилцан санал солилцох, зөвшилцөх, эрх тэгш байдлыг эрхэмлэн нээлттэй ил тод, үр бүтээлтэй байх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулна.
Мөн хамтын ажиллагааны хэд, хэдэн нөхцөлийг биелүүлэн, өрхийн үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг олон талт хэлбэрээр дэмжин ажиллах юм.