ШУУРХАЙ: УИХ-ын ямар гишүүдийн бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ВЭ?
Хөгжлийн банкны хэргийг бас л ЖДҮ-гийн хэрэг шиг АТГ-аас гэхэд л 10 мөрдөгч, ЭЦА-ны тэр тооны мөрдөгч нийлсэн ажлын хэсэг мөрдөн шалгаж буй. Мөн уг хэрэгт холбоотой найдваргүй зээлдэгч компанийн захирал, ажилтнууд, Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь цагдан хориод байгаа юм.
Ер нь бол мөрдөгч, прокурорын саналаар хэргийн холбогдогчдыг цагдан хорьж шалгаж буй нь хэргийн мөрдөх ажиллагаанд нэмрээ өгч буй бололтой юм. Учир нь захирлууд ам нээж, цаад эздээ нэрлээд эхэлжээ. Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирж байна.
Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирсэн мэдээлэл бий.
Тэгвэл өнөөдрийн байдлаар АТГ-аас УИХ-ын хэдэн гишүүнийг яллагдагчаар татаж, эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт ирүүлсэн талаар мэдээлэл бий. Харин Улсын ерөнхий прокурор чухам хэдэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д оруулахаар болсон нь одооггоор тодорхойгүй байна.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийнхэн нээлттэй сонсголын үеэр АТГ-т шалгуулах шаардлагатай 20 улстөрчийн нэрийг зарласан билээ. Тэрхүү жагсаалтад багтсан УИХ-ын гишүүд байх магадлал өндөр бөгөөд одоогоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байдаг.
Тухайн жагсаалтад УИХ-ын гишүүдээс Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Бямбацогт болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын нэрс багтсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Бид энэ талаар удахгүй мэдээлэх болно.