БХТ: “ВIM FORUM-2022” болж байна

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах талаар БХБЯ, #Барилгын хөгжлийн төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “ВIM FORUM-2022” буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх талаарх энэхүү форум юм.

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM” нэвтрүүлэх талаар тусгасан байдаг. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Иймээс энэ хүрээнд олон улсын туршлага судлах, системийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, зураг төслийн чанарыг сайжруулж, төсөл хэрэгжүүлэх зорилгын дор “ВIM FORUM-2022” болж байна.

Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд "Барилгын хөгжлийн төвөөс Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгох ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд энэ мэдээллийн систем дэх найман дэд системээр дамжуулан барилгын салбарын бүртгэл, мэдээлэл, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Мөн Барилгын хөгжлийн төвөөс 2021 онд зураг төсөл зохиогчидтой хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Зураг төсөл боловсруулж байгаа инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах тал дээр хэрхэн яаж ажиллах уу, хууль эрхзүйн хувьд, дагаж мөрдөж байгаа норм, дүрэм журмуудад ямар ямар өөрчлөлтүүд хийх шаардлагатай вэ гэдгийг ярилцаж, хэлэлцээд, зураг төсөл, магадлал хийх журамд өөрчлөлт хийгээд явж байгаа.

Мөн зураг төслийн компаниудыг адистатчилах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн энэ форумын тухайд, "BIM"-ийг барилгын салбарт нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, олон улсын түвшинд хүрснээр зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарах, барилгын загварыг олон хувилбараар гүйцэтгэж, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашгийг харьцуулан илүү оновчтой төлөвлөл хийх зэрэг олон талын эерэг нөлөө гарах юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635974
1 эможи

keyboard_arrow_up