​ТӨХК-иудын үйл ажиллагаанд АУДИТ хийнэ

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

Үндэсний аудитын газраас “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг өнөөдөр хийлээ.

Улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар хийх тус аудитын нээлтэд ҮАГ-ын зарим удирдлага, аудитын баг, аудитад хамрагдах шалгагдагч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон бол Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд цахимаар холбогдсон юм.

Компанийн засаглалыг хөгжүүлэх төрийн бодлого үр дүнтэй эсэх, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа үр ашигтай эсэх болон хяналт үр нөлөөтэй эсэх зэрэг гурван зорилтын хүрээнд аудитыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт аудит хийх явцад хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтарч ажиллахыг шалгагдагч байгууллагуудаас хүслээ.

Энэхүү гүйцэтгэлийн аудитаар төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг салбараар нь ангилж, түүвэрлэн хамруулах бөгөөд яамд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт төвлөрч ажиллах аж. Аудитыг 2022 оны есдүгээр сар хүртэл гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635967
1 эможи

ИГЭН
2022-04-12 18:35
ЦШШ- ҮҮД ДУУСАН ДАА, БҮГД ХУЛГАЙ ЯЛАНГУЯА ЭРДЭНЭТИЙН ЦАХИЛГАА СҮЛЖЭЭ
keyboard_arrow_up