ИРГЭН: Өчигдөрхөн 2100 байсан талх өнөөдөр 2300 болсон байна. Арай хэтэрч байгаа юм биш үү

2022 оны 4 сарын 11

Arslan.mn

Хил хаалттай, шатахууны үнэ нэмэгдэж, инфляци өссөний улмаас өргөн хэрэглээний бараа үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн худалдан авалт буурч байна. Өнгөрсөн сард гэхэд сүүний үнэ 200-300 төгрөг, будаа 200 төгрөг, гурилан бүтээгдэхүүн 100-200 төгрөг, махны үнэ 300-500 төгрөг, наранцэцэгийн тос 2000, сүү 200-500 төгрөгөөр нэмэгджээ.

Ийнхүү үнэ нэмэгдсэн нь иргэдийн түрийвчийг тэмтэрч, өрхийн худалдан авалт муудаж байгаад иргэд бухимдалтай байна.

Тэгвэл энэ талаар өнөөдөр иргэн Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа "Хараал ид. Бид дотооддоо гурилаа үйлдвэрлэгч орон биз дээ. Яагаад талх, боорцогныхоо үнийг нэмээд байгаан бэ? Үндэсний үйлдвэрээ дэмжих ч хүсэл алга, Өчигдөрхөн 2100 байсан талх өнөөдөр 2300 болчихож, "Өгөөж"-ийн боорцог бүр 1000 төгрөг нэмээд 6300 болсон байна. Арай хэтэрч байгаа юм биш үү. 2кг будаа 11.100. Өдөр тутмын хүнсний бараанууд ийм үнэтэй байхаар бид яаж цаашдаа амьдрах юм бэ. Монгол нь Монголоо шулдаг заваан нийгэм. Үнэхээр үр хүүхдээ дагуулаад Монголоос зайлмаар болж байна шүү." гэж өнөөдрийн худалдан авалт хийсэн баримтаа оруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
angry an post
11
635951
20 эможи

Зочин
2022-04-12 02:27
Neeh zailna gesen uls l bhiin gadnii orni humuus bid nariig neeh goyoor durtai huleej awahgui shde
Бурмаа
2022-04-11 22:32
Энэ гурилан бүтээгдэхүүн авахын үндэсгүй болж бна бараг хагас кг махны үнэтэй адил бна ш дээ ийм байж болох уу амьдрах арга алгаа нээрээ
Бодлын хулгайч
2022-04-11 22:16
Эд нараас юу ч хүлээгээд нэмэргүй юм байна. Өөрчлөлт хийцгээе
keyboard_arrow_up