ХНХЯ: Хуурамч материал бүрдүүлж, группт орсон 2000 хүнийг хассан

2022 оны 4 сарын 10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох бичиг баримтад хяналт шалгалт хийжээ. Тус аяныг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлсэн байна.

Arslan.mn

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд маргаантай байсан учраас холбогдох яамнаас шалгалт хийхээр болжээ. Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байгаа аж.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулсан.

Шалгалтаар 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна.

Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5000-аар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 болжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх аж.

Мөн 2022 онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
1
635917
21 эможи

Уугий
2022-04-13 12:53
Бейсенийг шалгаачээ
Бодлын хулгайч
2022-04-11 22:18
Байсан гэгчийг барьж хорь. Их нүгэл хийсэн сда
Зочин
2022-04-11 22:04
ХНХЯ-ны энэ шалгалт бол нүдээ олсон зөв шалгалт байнаа.Ингэж л ажлаа хийж байвал ард иргэд юу хэлхэвдээ.Танай яамныханд цаашдын ажилд чинь амжилт хүсье ээ!
Зочин
2022-04-11 21:27
Радиогийн Ганбат гэгч нөхөр бна. Энэ мэдээллээр шалгах уу, хаян рег нь ч байна.
zochin
2022-04-11 19:48
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Нарантуяа зүрхний эмч хахууль авч группд оруулдаг, өвчтэй группд орох заалттай хүмүүсээс маш их гар хардаг, юм өгөхгүй бол сунгаж өгөхгүй ядарсан хүмүүсийн их чирэгдэл болгодог.
Өлгий
2022-04-11 14:15
Баян-Өлгий аймгийн эрүүл хүмүүс маш их групп авдаг хуурамч карт бичүүлэж гэтэл яг өвчтэй хүмүүсийг хасаад хаячихдаг Баян Өлгий н Хасгуудыг шалгах хэрэгтэй
Өлгий
2022-04-11 14:13
Баян-Өлгий аймгийг сайн шалгах хэрэгтэй эрүүл хүмүүс маш их групп авдаг хуурамч карт бичүүлэж гэтэл яг өвчтэй хүмүүсийг хасаад хаячихдаг Баян - Өлгийн
Зочин
2022-04-11 11:35
Бугдыг нь шалгаад группын мөнгийг нь буцаан төлуулж авах хэрэгтэй тгд дээр нь эруу уусгээд олон саяаар торгож бж зогсон торгуулиа төлөхгуй бол ял өг татвар төлөгчийн мөнгөнөөс шууд хулгай хж бгаад луйварчид улс ороноос хулгай хж бгаа том хулгайчдын дараа орох хулгай луйвар тэр эмчийг нь ч бас ял шийтгэл оногдуулах ёстой
Увс аймаг
2022-04-11 01:18
Зүгээр л цаас харж картын уншиж хасалт хийсэн шүү дээ. Тэрний цаана өвчтэй хүн нь ямар хүн гэдгийг нь харахгүй хассан. Арын хаалганы наймаачид мянгат малчид өвлийн идэш өгдөг нөхдүүд том хувийн эмнэлэгт нь хэвтэж эмчлүүлдэг нөхдүүд эмч дарга нарын танил ах дүү амраг садангууд нь групптдээ үлдсэн. Үнэхээр үнэн зөв ажилласан бол их зөв ажил болох байсан даанч өнгөцхөн ажил болсон нэр төдий. Энэнд чинь хохирч үлдсэн зөндөө хүмүүс бий. Үнэхээр үнэн зөвийг ялгах байсан бол бүх иргэдийг бүтэн оношилгоо үзлэгэнд хамруулж эмчилгээ зөвөлгөө өгч ажилласан бол маш үр дүнтэй болж өвчтэй болон хуурамч хүмүүс чинь үнэнээрээ ялгагдах байсан юм. Хүний эрүүл мэндээр бүү тогло. 4 сарын 1нээс хэрэгжиж байгаа хуулиар 14 хоногт дотор тухайн эмчид дахин үзүүлэх эрхгүй шинжилгээ өгөх эрхгүй үзлэгийн цаг авах эрхгүй болсон бнлээ. Мөнгө хэмнэж байгаа гэнэ. Ингэж ард иргэдийн амь насаар дэнчин тавьж хэмнэлт хийхээ зогсоо. 14 хоног дотор зүрх хэм алдаад бие муу ирэхэд үзэхгүй бнлээ эмч нар. Үзвэл өрөнд орох гээд бн гээд үзээгүй энэ одоо юу гэсэн үг юм. Би огт худал зүйл яриагүй шүү. Ийм зүйл ярих эрх бий юу ЭМЯ гуай. Хүн ард чинь яах юм мөнгийг чинь хэмнээд үхэх юмуу. Группнийхээ заалтуудыг харах бүр оронд хэвтэрт орсон хүн л гэхээс наана нь хөдөлмөр эрхлэх ямарч боломжгүй байнгын эрсдэлтэй өвчтэй зовлонтой хүмүүсийг маш харгис хэрцгийгээр заалт бүр дээр маш доод муу шинжүүдийг нь бичиж заагаад өгчихсөн бусдыг нь тэр тохиолдлоос бусад нь эрүүл гэж үзэж группээс хасаж бнлээ. Жишээ нь метрол хавлхаганы гэмтэлтэй хавагнадаг даралт өгсөж унадаг хэм алддаг мөртлөө уушигны даралт 49 дээш бол группд орох боломжгүй гэчихсэн тэгээд яахы ийм бие муутай хавдаж тэвдсэн хүнийг энэ 49 гэсэн тооноос болоод хасчихаж байгаа жишээний. Ийм харгис хүнлэг бус журам баталчихсан. Тэгсэн мөртлөө арын хаалгаа үнэн зөв тогтоож чадахгүй. Дээрээс нь яахаараа хувийн эмнэлгийн эмч нар нэгдсэн эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын магадлах эмч болчихсон тендэр авсан гэчихсэн өөрийн үзэл өнгө үзэмжээр хэдэн өвчтөнгөөр тоглоом хийгээд сууж байдаг юм. Яагаад төрийн ажлыг хувийн хэвшил хийх ёстой юм. Нэгч үзээгүй өвчтөнд яаж тэр хүн чинь онош тавьж групп авах үгүйг шийдэх юм энэ заваан завхарсан асуудлаа боливол таарна. Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч зөвлөх эмч нар өөрсдөө яагаад өвчтөнөө хянаж болдоггүй юм бэ. Мөнгө хэмнэх чинь хүний амь нас эрүүл мэнд дээр биш наад хүнд суртал буруу зөрүү шийдвэр журмаа хар. Эрүүл мэнд бол мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Хүний амь нас эрүүл мэндээр бүү тогло.
Иргэн
2022-04-11 00:25
Нэг өдөр таньдаг ах маань суга таяг тулчихсан шатаар гарч чадахгүй хөл сүүжээ чирээд их л зовиуртай явж байхаар нь хүүе та чинь яачихаа вэ бэртээ юу гээд асуусан чинь инээд алдаад маргаашийнхаа группийн хуралд бэлдэж бна гэдэг байгаа. Ёстой шок......
Иргэн
2022-04-11 00:21
Мянгатууд бүгд грүпп авдаг шүү дээ. Аймгийн төв орж ирэхдээ ээжийнхээрээ орохгүй шууд эмчийнхээ бууж хонины мах, айраг, бас бус цагаан идээ өгөөд өвлийн ишийг нь төхөөрч авч ирхээ амлаад л бараг л тосож байлгах нь холгүй л юм болдог юм бналэн. Тэгсэн хэрнээ 80 гарсан ээжүүдээ утсаар яриад маш яаруу ажилтай хүний гуйлгаар орж ирээд буцаж байна яараад цайны сүү авч гарч ирээгүй болхоор шууд буцлаа гэж утсаар ярихыг нь сонсоод үнэндээ л ой гутаж байсан шүү. НД-н эмч, эмнэлгийн эмч нь тус тусдаа ханштай байдгийн ш дээ гэж их л ааруул ярьж байдаг шүү. Мянгадуудын татвар төлөхгүй, малчин нэрийдлээр хөлсгүй шахуу хүн зарчихна, нэг л их жип унж морь ачиж давхисан том чулуу өвөртөлж хий хий аахилсан шимэгчид.
Зочин
2022-04-10 22:54
Группэд орж зүгээр мөнгө аваад суух хүсэлтэй хүмүүс маш их. Ихэнх нь группийн заалтгүй байгаа шударгаар нийт групптэй хүмүүсийг шалгах хэрэгтэй
ширнэн
2022-04-10 22:39
2000 оноос тэ гарсан хүний ажилласан жилийг тооцохдоо нэгээс нөгөө бай д шилжихдээ хоорондоо хугацаа чинь тасарсан б на гээд хасч тооцсон одоо бол хамаагүй болсон жил хассан хэлэхэд тоодог хүн байхгүй гадаадад ажиллаж байгаа хүний цалингын 10% улсад вальют оруулах хуультай гээд суутгаад авчихдаг байсан ядаж тэр мөнгөө эргүүлж авья
Зочин
2022-04-10 21:44
Дохионы хэлмэрч гэгдэх Саранчимэг өчнөөн жил грүпп халамж авсан даа
Zochin
2022-04-10 19:57
Bayn ulgiid yu tohioldson bn...Zuw ilvv sain ajilla..uur olon hvn bga zvgeerl gruppiin mungu abaad ybdag hvn bn
зочин
2022-04-10 19:21
өвчтэй зовлонтой дүр эсгэж хүний хоол булаасан юмнууд жинхэнэ өвдөж зовоосон билээ
Групп
2022-04-10 18:59
Баян-Өлгий аймаг тэр чигээрээ группт хамрагдсан байхад юун 2,3 мянган зөрчил вэ???? БИТГИЙ худлаа ш@@г@@д БАЙГААРАЙ
Зочин
2022-04-10 18:01
3700 зөрчил илрүүлчихээд,2000 хасдаг нь яар учиртай юм бэ,1700 зүгээр гэсэн үг үү
Зочин
2022-04-10 17:53
1 дүгээр эмнэлгийн арийн сэтгэц наркологийн архинаас гаргах барих төв гээд тэнд насаараа ажилласан эмч авгай их хүмүүсийг группд хуурамчаар оруулсан да
Зочин
2022-04-10 17:51
Дахиад зөндөө байгаа насаараа хуурамч групп тогтоолгоод одоо тэтгэвэр өндөр тогтоолгосон гэр бүлээрээ хүмүүс ч байна
Бар
2022-04-10 17:49
хуурамч матерайл бүрдүүлсэн бүртгэж авсан өүх хүмүүст харуйцлага тооц буцааж 3 дахин нугалж төлүүл ингэж байж л энэ дахин иим хуули бус зүйлээс сална
keyboard_arrow_up