Өнөө, маргааш нойтон цас ихээр орж, хүчтэй шуурна

2022 оны 4 сарын 10

2022 оны 04 дүгээр сарын 11-ээс 15-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв  

Arslan.mn

11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
635915
6 эможи

keyboard_arrow_up