Н.ШИНЭБАЯР : Жагсаалд очиж баригдсан, хоригдсон гэж худал ташаа мэдээлэл тараасандаа УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА

2022 оны 4 сарын 09

Залуусын жагсаалын үеэр баригдсан хоригдсон гэж цахим орчинд худал ташаа мэдээлэл тараасан иргэн н.Шинэбаяр манай редакцид хандаж, иргэд олон нийт, жагсаалд оролцсон залуусаас уучлалт хүсэн, залруулга хийхээр хандсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

Arslan.mn

Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаа нар хүүхдүүдийн биед халдсан, баригдсан залуучуудад зүй бус хандсан хэмээн ярилцлага өгсөн байсан. Та 04 дүгээр сарын 07-ны жагсаал цуглаан дээр байсан уу?

Миний хувьд яг эхний өдөр жагсаал, цуглаан болж байх үеэр гэртээ байсан. Гэрээсээ лайв үзэж байхад залуучууд талбай дээр жагссан, ид үзэл бодлоо илэрхийлээд байж байсан. Хоёр дахь өдрийн жагсаалд би өөрөө талбайн жагсаал руу очиж, зариг.мн сайтад ярицлага өгсөн. Уг ярилцлагандаа өмнөх өдрийн үзсэн лайвын эмоциороо яг тэнд нь байсан мэтээр цагдаад чирүүлээд, түр саатуулах байранд нь цохиулж нүдүүлсэн хэмээн төсөөлж ярьсан. Мөн 17-18 насны хоёр хүүхэд, тэр толгойгоо хагалуулсан гэх эмэгтэйн талаар бүгд худлаа ярьсан юм шүү. Залуучууддаа уучлал хүсэн хэлэхэд миний цахим орчинд лайваар өгсөн ярицлаганд битгий итгээрэй, би худал мэдээллийг тараасан учраас өнөөдөр ийнхүү уучлалт хүсэхээр ирсэн юм.

Та яг ямар зорилгоор ийм худал мэдээлэл тараасан юм бэ?

Намайг очсон үеэр хэвлэл мэдээллийхэн хүмүүсийн үзэл бодлыг сурвалжлаад явж байсан. Тэр үеэр би зариг.мн-д хандан би өчигдөр баригдаад одоо суллагдаад явж байна, ярилцлага өгөх гэсэн юм хэмээн өөрөө хандсан. Зөвшөөрөхөөр нь би тухайн сайтын оффис дээр нь очиж ярилцлага өгсөн. Ингэхдээ би ямар нэгэн өөр санаа бодол огт агуулаагүй ээ.

Та өнөөдөр ингэж үнэнээ хэлэх болсон шалтгаан тань юу вэ?

Худал ташаа мэдээллийг олон нийтэд хүргэсэндээ гэмшээд, ийнхүү цагсаалд шудрагаар оролцож байсан залуучууд, ард түмэн, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нараасаа энэхүү ярилцлагаар дамжуулан албан ёсоор уучлалт хүсэж байгаа юм.

Та ямар ажил эрхэлдэг вэ?

Би Хишиг Арвин ХХК-д харуул, хамгаалалтын албанд ажилладаг. Уг ажилд ороод удаагүй байгаа.

Баярлалаа

Ярилцсан : сэтгүүлч Э.Намуун 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
8
635912
15 эможи

Оргил
2022-04-10 00:33
Хэд хоногын өмнө 5шард гэрээсээ гараад явж бхад зам дээр таталт нтр өгөөд ухаан алдаад түргэн нтр дуудаад өгөх гсн шал согтуу яваад өгч бсан залуу мөн бна харуулын хувцастай явж бсан сэтгэц мэдрэлийн үзүүлмээр юм бналээдээ
Зочин
2022-04-09 17:53
худлаа ярьж байна.Сүүлийн үед Зариг сайт үнэний төлөө дуугарч тэмцэж байгаа болохоор тэдний нэр хүндийг гутаах гэж энэ мэтийн шаарнаас мөнгөөр ярилцлаг авч гүтгэж байна
Уншигч
2022-04-09 17:01
Монгол орон маань олон жил нэг намын систэмээр ажиллаж амьдарч ирлээ Ардчилал хойш хүн бүр чөлөөтэй ярьдаг аль нэг нь жагсаал цуглаан зохион байгуулдаг дуртай орон руу зорчдог их зүйл өөрчлөгдсөн одоо бидэнд ажилтай орлоготой байх нь чухал иймд төр засаг үнийн өсөлтийг зохицуулж ард түмнийхээ төлөө их ажил хийж улс орноо өөд татаж ард түмний амьдралыг дээшлүүлэх хэрэгтэй
Иргэн
2022-04-09 16:33
Бас л тэнэг байна шүү...
м
2022-04-09 13:45
залуучууд жишээ
Зочин
2022-04-09 13:26
Энэ ямар тэнэг залуу бэ зориуд үймээн самуун дэвэргээх гээд сэтгэгч нь зүгээр болов уу яаж харуул хийдэг бол энэ ажилдаа тэнцэх үү цэцэрлэгийн хүүхдээс дор сэтгүүтэй хариуцлага тооцох хэрэгтэй
Баттөр
2022-04-09 13:03
Баригдсан л энэ чулуу сэдсэн нь олсон уу? Ордны хаалгаруу А арваад тооны залуучууд дайраад эвдэх гээд байсан. тэд нарыг олсонуу Эдгээр залуучууд жагсаалыг санаатайгаар үймүүлээд байна. Сэтгүүлчид Зориуд дэвэр гээд худал мэдээлэл цацаад байна
Zochin
2022-04-09 11:52
Iim novshnuudiig 1 sar torgoj ajil hiilge
keyboard_arrow_up