ФОТО: Өнөөдрийн залуусын жагсаалын онцлох АГШИН
"Монголдоо сайхан амьдаръя" жагсаал төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжлээд тарлаа. Залуучуудын тавьсан 15 заалт бүхий шаардлагын 11 заалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн талаар мэдээлсэн билээ.
Тухайлбал, үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор батлуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байна.
Түүнчлэн залуучуудыг төлөөллөө сонговол Засгийн газар хамтран ажиллана гэв. Ингэснээр жагсаж буй иргэдийн зарим нь тарсан бол үлдсэн хэсэг нь төрийн ордныг тойрон шаардлагаа илэрхийлсээр байна.
Залуучуудын зүгээс үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, Нийгмийн даатгалын шимтгэл, татварыг бууруулах, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон албан хаагчдад тооцох хариуцлагыг чангатгах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах зэргийг шаардаж байгаа юм.