ЦЕГ: Дохиот гал асааж бусдад хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргаж байна

2022 оны 4 сарын 08

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс төв талбайд жагсаалд оролцогчдод хандан анхааруулга гаргасан байна. 

Arslan.mn

Уг анхааруулгад "Жагсаалд оролцогчдоос дохиот галыг асааж байшин барилга руу шидэх, иргэд бөөгнөрсөн хэсэгт асаах зэргээр бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргаж байгааг цагдаагийн албан хаагчид таслан зогсоож иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Иргэн та бусдын өдөөн хатгалтад авталгүй, аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635905
2 эможи

санаа зовсон иргэн
2022-04-08 23:23
цагдаа жагсагчдыг л хамгаалах үүрэгтэй.үүргээ биелүүл.эсрэгээр нь ажиллаад бна!
keyboard_arrow_up