ЦЕГ: Саатуулсан иргэдийг 13.00 цагт суллана
2022 оны 4 сарын 08
Цагдаагийн ерөнхий газраас жагсаалд оролцсон 20 хүнийг баривчилж, 19 хүнийг эрүүлжүүлсэн гэж мэдээлсэн.
Тэгвэл эрүүлжүүлснээс бусад иргэдийг 13.00 цагт суллахаар болсон байна.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр "Жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч, таслан зогсоох үед түр саатуулсан иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн. Бусдаас нь 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635876
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс