“Жагсаалын үеэр үзэл бодлын хувьд өөр зорилготой залуучууд орж ирж нийтийг турхирсан үйлдэл гаргасан“

2022 оны 4 сарын 08

Arslan.mn

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна. 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал "Өчигдөр өглөө 10.00 цагаас эхлэн залуус Төв талбайд тайван жагсаалыг эхлүүлсэн. Урьдчилж мэдэгдсэн жагсаал биш байсан. Жагсаж буй иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх талаар удаа дараа анхааруулсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь залуучуудад үлдээсэн.

18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдөж, мэдээлэл хийхээр гарч ирсэн хүн рүү ус, ундааны сав, талх шидэх үйлдэл гаргасан. Энэ үед жагсагч нэг эмэгтэйн толгой хагарсан, хоёр оёдол тавиулсан.

Нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бусдыг уриалах, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээж аваагүй. Үзэл бодлын хувьд өөр төрлийн залуучууд орж ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Сүүлдээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цуглаад байв. Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн юм. 

Эсэргүүцлийн зэргийг шалгахад 18 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрсэн.

Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын тархи хагалсан. Ингээд урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03:40 минутад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараагаад байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
635867
5 эможи

keyboard_arrow_up