“Женко“ оюутнуудыг 50 мянгаар хөлслөн жагсаал зохион байгуулж байна гэв үү?
Хоёр хуваагдсан АН-ынхан хаврын улс төрийн синдромд эхэлээд удаж буй. Өнөөдөр намын дүрмээс гажуу сунгаа явуулж, ганцаараа санал хураалт явуулсан О.Цогтгэрэлийн талынхан хуралдаж, Х.Баттулгыг АН-ын даргаар ёсчлон батлах арга хэмжээг зохион байгуулав.
Зэрэгцээд Төв талбай дээр жагсаал өрнөж, “Монос” анагаахын сургууль, “Тэмүүжин” бөхийн сургууль, МУИС, МУБИС болон ШУТИС-ийн оюутнууд цугларч, үнийн өсөлтийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байна.
Гэвч оюутнуудын энэ удаагийн эсэргүүцэл нь тэдний өөрсдийн дуу хоолой яг мөн эсэхэд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд гараад буй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус жагсаалыг Х.Баттулга, “Монос”-ын эзэн Л.Эрдэнэчимэг нар зохион байгуулалттай эхлүүлж, оюутнуудад тус бүр 50 мянган төгрөг тараасан гэх шуум тарж эхэлжээ.