“УБЦТС“ ТӨХК 87.9 сая төгрөгөөр БИЧГИЙН ЦААС худалдаж АВНА

2022 оны 4 сарын 07

Arslan.mn

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэн. Эдийн засаг хүнд үед төрийн худалдан авалт, тендер, үрэлгэн зардлыг танах талаар шат шатандаа ярьж байна. Гэтэл төрийн байгууллагууд ар араасаа өндөр дүнтэй тавилга, тоног төхөөрөмжийн тендер худалдан авалт хийж байгаа нь олны дургуйцлийг хүргээд байна.

Тэгвэл энэ удаад  "УБЦТС" ТӨХК 87,958,000 төгрөгөөр бичгийн цаас худалдан авах тендер зарласан байна.

Тендерийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал "Бичгийн цаас нийлүүлэх" нэрээр зарласан байгаа юм.

Бичгийн цаас ашиглах нь зүйн хэрэгч 80 гаруй сая төгрөгийн бичгийн цаасыг нэг жилийн хугацаанд ашиглана гэдэг хачирхалтай.

Татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү бичгийн цаас, тавилга сэлтэд үрсээр суух төрийн нэрээр тав тухаа хангагчдад Монгол Улсын хямралд нөхцөл байдал огт хамаагүй байдаг бололтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
635838
3 эможи

Иргэн
2022-04-07 13:33
УБЦТС - Танай компани Хан-Уул дүүргийн компанийхаа байшингийн явган зорчигчийн гарц буюу Таван Богдын 4 замын уулзвар руу түрж барьсан шатаа буулгаж явган зорчигчдод аюулгүй зорчих явах боломжоор хангана уу. 2 хүн зөрөх ч боломжгүй тэр зам дээр машин зам руу л орж зогсож зөрөхөөр өөр боломжгүй аюултай хэсэг байдаг!
keyboard_arrow_up