ЦЕГ: Алба хаагчид зуны дүрэмт хувцсанд шилжсэнтэй холбоотой үзлэг хийж буй зургийг хөндлөнгөөс авч нийтэлсэн нь ташаа мэдээлэл

2022 оны 4 сарын 07

Arslan.mn

Төв талбайд үнийн өсөлтийг эсэргүүцэн цуглах иргэдийн эсрэг төр хүч хэрэглэнэ гэсэн агуулгатай цагдаагийн алба хаагчдын жагссан зураг цахим орчинд таржээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тайлбар гаргасан байна.

Уг тайлбарт "Цагдаагийн алба хаагчид энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс зуны улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албанаас энэ сарын 7-ны өдрийн өглөө алба хаагчдад дүрэмт хувцасны үзлэг зохион байгуулж буй үеийн зургийг хөндлөнгөөс авч “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс Төр хүч хэрэглэх үү? Үүрийн 5 жингээс л ингэж цуглуулан бэлэн байдалд байлгасан гэх... Ямар дайн самуун биш дээ” гэх мэдээлэл нийтэлсэн нь худал, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл болно" хэмээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635828
0 эможи

keyboard_arrow_up