Богд уулын түймрийг “Пажеро“, “Хаски“ клубийн гишүүд сайн дураар ажиллаж, унтраажээ

2022 оны 4 сарын 07

Архив зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Богд хан” уулын “Богины-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 15:42 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход 30 га талбайн шар өвс шатсаны улмаас “Богд хан” уулын мод руу тархан ойн түймэр гарч байсан.

Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Нийслэлийн Аврах анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, мөн дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид “Богд хан” уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд,  “Пажеро” клуб, “Хаски” мото клубын гишүүд, сайн дурын хүмүүс 7 цаг ажиллаж унтраасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635827
3 эможи

keyboard_arrow_up