“Тавантолгой түлш“ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг чөлөөлж, оронд нь Ц.Даваацэрэнг томилжээ
2022 оны 4 сарын 07
Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ өчигдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Өчигдөр болсон компанийн ТУЗ-ийн хурлаар М.Ганбаатарын оронд Ц.Даваацэрэн гэх эрхмийг томилсон байна. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Түүнийг "Эрдэнэт Медипас" эмнэлгийг хувьчилсан асуудлаар нь АТГ-т шалгаж буй билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
635821
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс