ТОДРУУЛГА: Хоригдсон этгээдэд биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн нь шалгалтаар тогтоогдсон тул цагдаагийн байгууллага шалгаж байгаа

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа хорих 461 дүгээр ангийн дэд хурандаа Б-ын хорих ангид хүн зодож буй бичлэг цахим орчинд тархаад байна.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дэд дарга нь хоригдсон этгээдэд хүч хэрэглэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тухайн хоригдсон этгээд нь бусдын биед хүч хэрэглэн халдсан, мөн алба хаагчийн тавьсан албан ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар өөрийн бие эрхтэнд санаатайгаар гэмтэл учруулах үйлдлийг гаргасан. Уг бичлэг нь тухайн хоригдогчийн гаргасан үйлдлийг таслан зогсоосох үеийн бичлэгийн нэг хэсэг бөгөөд тухайн этгээдийн үйлдлийг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон. Прокурорын байгууллагаас дээрх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад шилжүүлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын II дугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй. Харин алба хаагчийн гаргасан үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан шалгалт явуулж байна. Мөн хариуцлага тооцох болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
3
635813
11 эможи

Зочин
2022-04-10 21:25
Хулгайчийг өмөөрөөд байгаа энэ хулгайчуудтай хамт байгаад нэг үзээрэй. Хамаг нервээ бараад гарч ирнэ дээ
Unshigch
2022-04-10 13:48
Amia horloh gej baihad n awarsan l bna shd horolchuul bas buruutgana yah estoi yum ajil uurgeel bieluulj
Иргэн
2022-04-09 22:07
Амиа хорлох гэж бгаа хүнийг болиулах нь буруу үйлдэл биш биз дээ
Би
2022-04-09 13:30
Хэнд хариуцлаг тооцох юм? Амиа хорлох оролдлого хийсэнд нь үү Амийг нь аварч ажлаа хийсэнд нь үү
Зочин
2022-04-09 13:28
Амиа хорлох гэсэн эргүү малыг аварсан биш хэрэгт орчих гэж,харамсалтай
Иргэн
2022-04-09 13:27
Төрийн албаны дархлаа гэж юм алга болж дээ
Зочин
2022-04-07 01:37
Шоронгын хулгайч нараасаа ялгаргахаа байцан сданууд
бар
2022-04-06 18:29
хүний манаач хииж байж юундаа томордг н нээх олигтрй ажл бш аргаа барсан гэдэсээ тэжээж чадхгүй хог шаарууд л цагдаа шорон н л манаач хиидг
keyboard_arrow_up