НПГ: Дүүргийн прокурорын газруудтай ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс дүүргийн прокурорын газруудын ахлах прокурор, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Нийслэлийн прокурорын газраас “Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээнд хяналт тавих явцад гарч буй алдаа зөрчил, түүний шалтгаан нөхцөл, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн байна.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Я.Амарзаяа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын талаар чиглэл өгч, тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635774
0 эможи

keyboard_arrow_up