МҮЭХ: Барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлж байна.
Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Төрийн албан хаагчдын цалин хөлс дорвитой нэмэгдсэнгүй. Бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэж байгаа гэж боловч үүнийг далимдуулж нэмэх үзэгдэл байна. Зарим барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Асуудал хаана байгааг сүлжээ бүрд хяналт шалгалт хийх хэрэгтэй байна. Тиймээс цалин хөлсийг инфляцитай уялдуулж нэмэх шаардлагатай.
ХАОАТ-ыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ-ыг буцаан олголтыг ч нэмэгдүүлэх саналыг дэвшүүлж байна. Засгийн газар нь тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ч өөр бусад зохицуулалтыг давхар авах ёстой.
Мөн зээлийн асуудал бий. Цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлэх хүсэлт тавьсан. Валютын тодорхой зохицуулалтыг хийх хэрэгтэй." гэв.