СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Утсаараа яриулаач“ гээд бусдыг дээрэмддэг хүүхдүүдийг баривчилжээ

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Улсын хэмжээнд  2022 оны эхний хоёр сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 130 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 93 нэгжээр буюу 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг энэ оны эхний хоёр сард 100 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнх хувийг гар утас эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.  

Туйхайлбал, Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сард “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үл таних хоёр эрэгтэй хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу ажиллаж, хэргийн холбогдогчийг шуурхай олж тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар дугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмар " Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б-ээс “Гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай 17-18 насны О,Т нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон шалгахад тухайн өдрөө дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн иргэн Х-ийн гар утсыг дээрэмдсэн болохыг шуурхай олж тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна." гэв.

Хохирогч  "Хоёр хүүхэд ирээд ахаа утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод утсаа өгсөн чинь аваад зугтчихсан" гэж мэдүүлжээ.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмар: Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг, зөрчил үйлдэж холбогдож байгаа тул иргэд та бүхэн өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилцах, ямар хүмүүстэй найзалж байгааг нь анхаарах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга, яриа таниулга хийж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэд, охид эмэгтэйчүүдийг олзлон дээрэмдэж давхар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн биед нь ямар нэг хэмжээгээр хохирол учруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
1
635755
5 эможи

Төмөрбатын Даваахишиг
2022-04-05 12:26
Модны 2т Б.Энхмөнх гээд нэг хүүхэд тийм юм хийдэг дээ утас шүүрнэ. Хулгай хийнэ
keyboard_arrow_up