Э.Бат-Үүлд холбогдох хэргийг прокурорт шилжүүлж, батлан даалтад гаргалаа

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо.

Хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт шилжүүлж, түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.

Эргэн сануулахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн давж, заалдах шатны шүүхэд хандаад буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635742
0 эможи

Иргэн
2022-04-05 11:05
Бас хэн нь АВИЛГА авчихваа.Шүүхэд итгэх итгэлгүй боллоо. Элбэгдорж БАТТУЛГЫН шүүгчдийн цэвэрлэхэд ариусах бол уу. ХИАМ ТАЛХ ГАР утасны хулгайд 5 , 10 ЖИЛ ӨГДӨГ шигээ ЯДАЖ авлигачидад ханддаг болоосой.
keyboard_arrow_up