ЭЦА: Биеэ үнэлдэг 47 иргэний 70 хувь нь БЗХӨ-тэй болох нь тогтоогджээ

2022 оны 4 сарын 04

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт 2022 оны нэгдүгээр улиралын байдлаар есөн хохирогч, зургаан холбогдогчтой гурван хэргийг илрүүлжээ. 

Ингэхдээ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ХДХВ, дархлал олдмол хомсдлын тандалт судалгааны багтай хамтран цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг 47 иргэнийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээгээр 47 эмэгтэйн 70 хувь нь бэлгийн замын халдварт өвчинтэй болох нь тогтоогдсон байна. 

Нийт өвчлөлийн 54.5 хувь нь тэмбүүгийн өвчлөл эзэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
635732
2 эможи

keyboard_arrow_up