ПРОКУРОР: Хороодын ажилтнуудтай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАНА

2022 оны 4 сарын 04

Arslan.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор дүүргийн хороодод ажиллаа.

Уг ажлын хүрээнд прокурорууд 3 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд тус дүүргийн 2, 7, 16, 17, 21, 24, 27 дугаар хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч зэрэг 120 албан хаагчтай уулзаж, хороодын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийсэн ажилтай танилцсан байна.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүгийн болон зөрчлийн хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тус прокурорын газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний  талаар мэдээлэл өгч, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар санал солилцон, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635730
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up