СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинд мөргүүлснээс 12 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдав

2022 оны 4 сарын 01

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 942 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 26 нийслэлд, 21 орон нутагт бүртгэгдсэн ба ослын улмаас 4 дөрвөн хүн амиа алдсан байна. 

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 13 осол бүртгэгдэж 12 хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 12 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол нэг нь мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлж гэмтжээ.

Насны хувьд 4-16 хүртэлх насны хүүхдүүд байжээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай. 

  • Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах
  • Бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах
  • Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах
  • Тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. 

Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж, дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу. 

Түүнчлэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 459 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 327 орон нутагт 132 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил жилээс жилд өссөөр байна.

Нийслэлийн хэмжээнд

  • 2019 оны нэгдүгээр улиралд- 3,764,
  • 2020 оны нэгдүгээр улиралд- 2,179,
  • 2021 оны нэгдүгээр улиралд- 2,851,
  • 2022 оны нэгдүгээр улиралд- 5,828 зөрчил тус тус бүртгэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635716
1 эможи

Zochin
2022-04-02 00:29
7 honog bur 12 hun gemtej 1 hun zuurdaar nas baraad bval ene ulsad chin eruul saruul mongol hun uldeh n uu???
keyboard_arrow_up