ДЭЭД ШҮҮХ: С.Эрдэнийн тал намынхаа дүрмийн өөрчлөлтийг бүртгүүллээ

2022 оны 4 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2022.03.31/ боллоо. 

Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

Нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “..үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол баталлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635712
0 эможи

Зочин
2022-04-03 17:26
Сайн дураар ажлаа өгч тамгаа шилжүүлсэн хүн яахаараа намын хурлаар оруулж батлуулахгүйгээр дүрмийн өөрчлөлт батлуулдаг юм бэ .Ойлгоцгоож байна уу .ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭВ ГЭЭД ТАМГАА ТУВААНД ӨГЧИХСӨН ХҮН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТ БАТЛУУЛНА ГЭДЭГ НЬ ЦААНАА ЭЗЭНТЭЙ ЗАХИАЛАГАТАЙ БАЙНА ГЭЖ ХАРДАЖ БАЙНА.
ЯЛЗАРСАН ДЭЭД ШҮҮХ
2022-04-03 12:08
АВЛИГАЧИН АЦНУУД
ДЭЭД шүүх болиоч
2022-04-03 10:06
ДЭЭД шүүх яахаараа улс төрд гараа дүрдэг болсон юм вэ? ЭНЭ дээд шүүхийн авлигачин шүүгч нарыг зайлуулах цаг болжээ.
Зочин
2022-04-02 22:59
Дээд шүүхийг хүзүүгүй хулгайч,МАН-тай нийлж удирдаж байгаа нь ил боллоо.
keyboard_arrow_up