Сургалт, хурал зохион байгуулж ТӨСВИЙН МӨНГИЙГ үрсээр байх уу, Г.БАТДОРЖ даргаа!

2022 оны 3 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар бол гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрхэлдэг билээ. 

Тиймдээ ч Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг үе үеийн Ерөнхий сайд нар тус байгууллагад ихээхэн ач холбогдол өгч, жилийн жилд төсөв, санхүүжилтыг нь нэмэгдүүлж ирсэн. Энэ утгаараа тус газрыг толгойлох хүн тун чиг мэргэжлийн, нямбай, салбартаа олон жил ажилласан туршлагатай нэгэн байх шаардлага тавьдаг. Учир нь гэр бүл, хүүхэд хамгаалал, залуучуудын асуудлыг шийдвэрлэх хүнээс аль ч талаараа амьдралын нарийн ухаан, учир зүй, уян сэтгэл гээд бүх мэдрэмж, ухаан шаардагддаг.

Өөрөөр хэлбэл, цаасан дээр бичигдсэн хуулийн дагуу ажиллаад байлгүйгээр зарим үед зоригтой шийдвэр гаргаж, энэ салбарт чөдөр тушаа болж байгаа хууль, түүний тогтолцоо, дүрэм, журмыг өөрчилж чаддаг, хэрэгтэй цагт нь зөв шийдвэр гаргадаг, салбарынхаа нүд, чих нь болж явдаг тийм л сэтгэлтэй хүнээр удирдуулах нь зүйтэй гэсэн санаа.

Харамсалтай нь, хүүхдэд, залуучуудын нэр барьсан тус газар нь хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх,  амьдралын хүнд хэцүүг туулж буй өрх толгойлсон аавууд, ээжүүдэд, хүрч ажиллахгүй байна.

Хүүхэд, залуучуудын эрхийг ашгийг хамгаалах, тэдэнд хүрсэн ажлыг хийхээс илүү элдэв чуулган, хамтарсан баг чадавхижуулах нэрээр ТӨСВИЙН МӨНГИЙГ үрдэг ажлаас амьдралд бодитой ажил хийдэггүй бололтой.

Хүүхэд, залуучуудын биечлэн харахгүйгээр  юу өөрчлөх юм гэж тус байгууллагыг удирдаж суугаа Г.БАТДОРЖ даргад сануулмаар байна.

Хүнд хэцүү амьдралтай айл өрхүүдийн тоо нэмэгдэж, хүүхдийн эрх өдөр болгон зөрчигдөж байхад  тус агентлагийн дарга Г.БАТДОРЖ сургалт, хамтран баг бэлтгэж суусаар байх уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
635700
1 эможи

Zochin
2022-04-01 18:15
Niigmiin hariltsaa, soyl, ulamjlal, tolovshilin chigleleer buh shatni bolovsrolin baiguullagatai hamtarch ajillah baiguullaga baih ystoi
Zochin
2022-04-01 18:10
Tosviin mongoor deer doorgui tosovt baiguullaguud neg negendee surgalt seminar yvuulj idej uudag tsag bardag ajlaa zogsooh heregtei. Harin surguulin orchind ni huuhduuded
keyboard_arrow_up