“Хурандаа гэх Д.Мөнхбаатар нь цагдаад ажилладаггүй тэтгэвэрт гарсан“

2022 оны 3 сарын 31

Arslan.mn

Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар нь 2018 онд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээлийг өөрийн эзэмшил бүхий компаниар дамжуулан авсан нь ил болж, үүний дараа ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан түүний дүү Хурандаа Д.Мөнхбаатарыг Хөгжлийн банкнаас зээл авсан талаар мэдээлэл гараад буй.

Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад Хурандаа гэх Д.Мөнхбаатар нь цагдаад ажилладаггүй бөгөөд олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан байна. Тиймээс хувь иргэний зүгээс  Хөгжлийн банктай холбогдуулан хариуцлага хүлээх байх гэдгийг хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
635692
7 эможи

keyboard_arrow_up