ХХААХҮЯ: Ургамал хамгааллын бодис, бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ

2022 оны 3 сарын 30

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтыг технологийн хугацаанд зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор бордоо, ургамал хамгааллын бодис импортлогч аж ахуйн нэгжүүдээс тогтмол мэдээлэл авч холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байна. 

Үүний хүрээнд Даваа гарагт импортлогч 10 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгамдаж буй валют солиулах, ургамал хамгааллын бодис, бордоог хилийн боомтоор шуурхай тээвэрлэх нь чухал байгаа учир эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635681
0 эможи

keyboard_arrow_up