ҮЙЛ ЯВДАЛ: БХТ-д “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж“ хэлэлцүүлэг болно
Гуравдугаар сарын 29-нд болох үйл явдлын тойм:
8.00 цагт “Интерном” номын дэлгүүрт “Амгалан дэлхий” ТББ-аас архидалттай тэмцэх, судалгаа нотолгоотой, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг авч, олон талт эх сурвалжтай мэдээлэл бэлтгэхийг уриалан “Асуудалд гарц бий” өглөөний уулзалт зохион байгуулна.
9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тарифын хэлэлцээр ба хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл” хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 89047990
9.00 цагт Барилгын хөгжлийн төвд "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" хэлэлцүүлэг болно. Утас: 95071740
9.00 цагт БШУЯ-нд дэлхийн эмч нарын өдрийг угтан зохион байгуулж буй Монгол Улсын хүний гавьяат эмч, академич, доктор, профессор Намралын Төмөрбаатарын нэрэмжит “Эмнэлзүй-2022” онол практикийн бага хурал болно. Утас: 99187966, 99072705
10.00 цагт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит түр орон байраар хангах албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Яармагт байрладаг НЗДТГ-ын шинэ байранд эхэлнэ. Утас: 80145494
11.00 цагт ОБЕГ-т “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хэвлэлийн хурал болно. Утас: 86150069, 88249813
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Төрийн ордонд
9.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” эхэлнэ.
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Ерөнхий хяналтын сонсгол болно.
9.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” онол практикийн бага хурал зохион байгуулна.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хорооноос Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.