ФОТО: Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны ЗӨВЛӨГӨӨН болж байна
"Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022" өнөөдөр болж байна.
Зөвлөгөөнөөр орон сууц, нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн баримт бичиг, салбарын хөрөнгө оруулалт болон ашиглалт, техник, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцэж байна.
Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Дэд захирал М.Ибрай, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр болон аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын удирдах ажилтнууд, ҮЭХ, БХТ, ХСУХАТАҮЗЗ, Мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.