ХХБ-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2022 оны 3 сарын 28

Arslan.mn

2021 онд Худалдаа хөгжлийн банкийг, түүний өмнө ХААН банкийг залилж байсан этгээд гадуур байцаагдаж байхдаа оргон зайлсан билээ.

Тэгвэл түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.

Тухайн этгээдийн талаар 102, 80117576 дугаарт холбогдон мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэ төлж авна, нууцыг чанд хадгална гэв.

Хэргийг эргэн сануулахад, Иргэн Б.Бямбадорж 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг юм. Б.Бямбадорж нар нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан нь энэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
635643
6 эможи

ХуВААСАН ХҮН НЬ Л ЧВУУЛАХ БИЗ
2022-03-29 03:04
ХуВААСАН хүн нь л явуулах биз
ИРГЭН
2022-03-28 18:06
ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХААНА БАЙГААГ НЬ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА,
Зочин
2022-03-28 14:13
Мэдсээр БАЙЖ ГАДУУР БАЙЛГАСАН ХҮНД ХАРИУЦЛАГА ТООЦ
keyboard_arrow_up