Евроазийн орнууд руу хувийн тээврийн хэрэгслээрээ зорчсон иргэд яаралтай гаргахыг зөвлөж байна
2022 оны 3 сарын 28
Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед Евроазийн Эдийн засгийн холбооны гишүүн улс /Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ/-ын нутагт дэвсгэрт хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтэрч улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ эдгээр улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй байгаа иргэд бий.
Тэгвэл эдгээр иргэдийг энэ сарын 30-ны дотор гаалийн мэдүүлэг бөглөж, яаралтай гаргахыг зөвлөж байна. Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яамны Консулын алба
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
635637
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс