ТЦА: Бага насны хүүхдүүд ганцаараа хөдөлгөөнд оролцсоноос гэмтэх нь их байна

2022 оны 3 сарын 28

Arslan.mn

2022.03.26-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний зургаа нь нийслэлд, 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр зургаан осол бүртгэгдэж,  зургаан хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, найман хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж,  хоёр хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, таван хүүхэд гэмтсэний хоёр явган зорчигч, гурван зорчигч байна. Насны хувьд 2-10 хүртэлх насны хүүхдүүд байна. Эцэг, эхийн хараа хяналтад 100 хувь байх хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх байдал буурахгүй байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 206 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 167, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж   хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635636
0 эможи

ТЦА
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up