“No war” жагсаалынхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг огцрохыг шаардлаа
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны үүдэнд иргэд өнөөдөр жагслаа. Тэд “No War” нэртэй тайван жагсаал дор Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг уучлалт гуйж огцрохыг шаардаж байгаа юм.
Учир нь, энэ сарын 24-нд Элчин сайд И.К.Азизов нь "Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэж цахим хуудсаараа нийтэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Үүний хариуд Ардчилсан намын зүгээс түүнийг эл нийтлэлийнхээ хариуд уучлал гуйх ёстой гэсэн мэдэгдэл гаргасан билээ.
Жагсаалд оролцогчдын зүгээс “Элчин сайд И.К.Азизовт дилломат ёсыг зөрчиж Монголын ард түмнийг доромжиллоо. Эрхэм хүндэт Элчин сайд И.К.Азизов та дипломат ёсыг зөрчсөн нийтлэлээ буцаана уу. Та Монгол Улсын эрх чөлөө, тусгаар улсад хүндэтгэлтэй хандна уу” гэлээ.