Нэг хүнд ногдох хатуулаг өндөртэй архины хэрэглээ 12 литрт хүрчээ

2022 оны 3 сарын 26

Arslan.mn

Статистикийн үндэсний хорооны 2019 оны тайлангаас харахад 2018 оны байдлаар дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн жилийн дундаж 18-с дээш насны нэг хүнд жилд 52.5 литр, үүнээс архи 12.1, дарс 1.3, шар айраг 39.1 литр оногдож байна.

Үүнийг 2008 онтой харьцуулахад 10 жилийн хугацаанд согтууруулах ундааны хэрэглээ 1.9 дахин, үүнээс архиных 1.6 дахин нэмэгджээ. 

Олон улсын түвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр болсон бол тухайн улс, үндэстэнд аюул учирсан гэж үздэг. Манай улсад энэ тоо 12 литр байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаагийн дохио биш гэж үү? 

Ундаа гэж өхөөрдөн нэрлэсээр байх уу?

Архины төрлийн зүйлийг согтууруулах ундаа гэж хамруулан хэлдэг. Гэтэл ухаан орсон цагаасаа л бид амттай шингэн зүйлийг ундаа гэж хэрэглэж ирсэн шүү дээ. Архийг том хүний ундаа гэх яриаг бүгд л сонсч өссөн. Том болохоор энэ ундааг л уух ёстой юм байна гэсэн ойлголт хүүхдийн тархинд суудаг. Энэ сэтгэхүйгээр өсч томроод өнөөх согтууруулах ундааг болохгүй, бүтэхгүй зүйл гэж боддоггүй тухай сэтгэл судлаачид ярьж байна. Архи л бол архи. Архинд ямар ч өхөөрдөм нэр хэрэггүй.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
635609
2 эможи

keyboard_arrow_up