Шөнийн сурвалжлага: Архи уугаагүй, зүгээр л амссан...

2022 оны 3 сарын 26

Arslan.mn

ЦЕГ-ын даргаас үүрэг болгосны дагуу улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох нэгдсэн арга хэмжээ эхэллээ.

Тэгвэл энэ хүрээнд өчигдөр орой /2022.03.25/ ТЦА-ны дарга О.Ганбатаар ахлуулсан хяналт шалгалтын баг постуудаар ажиллаж, арга хэмжээний хэрэгжилтийг шалгалаа.

Манай баг “алаг тэрэг”, “улаан дохиур”-тай цагдаагийн алба хаагчидтай өнгөрөгч Баасан гарагийн шөнийн хөл хөдөлгөөн, хяналт шалгалтыг шинжив.

Шөнийн цагаар зам тээврийн осол аваарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор замын цагдаагийн алба хаагчид шөнө бүр хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Өнөөдөр ч тэд үүрэгт ажилдаа гарч буй нь энэ.

Харин энэ удаагийн шөнийн хяналт шалгалт нь улсын хэмжээнд явагдаж буй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зөрчил илрүүлэлт, урьдчилан сэргийлэх тал дээр илүү эрчимжиж буй.

Архи уугаагүй, зүгээр л амссан...

Arslan.mn

Шалгалт хийх 30 минутын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсон дөрвөн иргэнийг саатуулав. 

Хяналт, шалгалтын талаар  Сүхбаатар дүүргийн Тээврийн цагдаагийн алба хаагч  Ж.Даваажаргалаас тодруулахад " Өнөөдөр чиг үүргийнхээ дагуу  шөнийн хяналт шалгалтаар ажиллаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн газартаа зогсоохгүйгээр явахыг завдсан боловч хүчээр зогсоогоод шалгасан. Илт согтуу эмэгтэй жолооч би архи уугаагүй гээд шалгахыг эсэргүүцсэн. Бид шалгахад согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон. Тухайн жолоочийн эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах, торгуулийн арга хэмжээнүүдийг авна" гэв.

Arslan.mn

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга В.Очирбат "Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны албан шаардлагыг биелүүлэхгүй зугтахыг завдсан. шалгалтын үеэр архи, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлыг саатуулж, таслан зогсоох арга хэмжээ авлаа. Согтолтын хэмжээг шалгана. Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундааны зүйл уусан үед тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг хөхүүлэн дэмжиж, цуг хамт явдаг тохиолдол их гарч байна. Тиймээс аль болохоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух гэж байгаа найз нөхөд бие биендээ шаардлага тавих хэрэгтэй байна. " гэв.

Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлс хийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байлаа.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
635606
2 эможи

keyboard_arrow_up