​Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийнхэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцлээ

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгож, буцаан төрд авах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл Хөтөлийн цемент, шохойн үйлдвэртэй танилцах үеэр үйлдвэрийн удирдах зөвлөлөөс энэ шийдвэрийг эсэргүүцэж, дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаагаа мэдэгдлээ. 

Хөтөлийн цемент шохой компанийн гүйцэтгэх захирал Д.Чинбат: Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Манайх гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, дулааны цахилгаан станц. ДЦС жил бүр гурван тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг ч үүнийг компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцдаг.

Шохойн үйлдвэрлэл. Жилийн дөрвөн улиралд, 24 цагийн турш Эрдэнэт үйлдвэрийг технологийн шохойгоор хангах үүрэгтэй. Гэвч тус үйлдвэрийг шохойгоор хангах ажил хүндрэлтэй байгаа. Энэ нь Хөгжлийн Банктай холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд данс хааж, үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсонтой холбоотой.

Цементийн үйлдвэр. Хоёрдугаар сарын 20-нд одоо маргаан үүсгээд байгаа Хөгжлийн Банкны зээлээр байгуулсан шугам ашиглалтад орсон. Энэ төсөл нь 180 сая ам.долларын өртөгтэй. Үүний 30 хувь буюу 61 сая ам.долларыг Хөгжлийн Банкнаас зээлсэн.

Засгийн газрын шийдвэрийг гайхаж байгаа. Яагаад хувьчлалыг буруу явагдсан гэж үзэж байгаа вэ. Үндэслэлийг нь сонсож болох уу. Ерөнхийдөө компанийн зүгээс төр хувийн өмчийг дээрэмдэж авч байна гэж дүгнэж байгаа." гэв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635594
0 эможи

Зочин
2022-03-27 20:46
Луйварчид хулгайч нар төрийн өмчийг яаж үнэгүйдүүлж авсан тэр аргаар нь буцааж авах хэрэгтэй төр төмөр нүүрээ харуул энэ луйварчдыг шоронд хий
Зочин
2022-03-27 00:09
өтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудыг АТГ-ынхан авлигын хэргээр өнгөрсөн баасан гарагт саатуулжээ. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Б.Баатаржав, технологийн бодлого эрхэлсэн дэд захирал Я.Валяхүү нарыг саатуулж, албан өрөөг нь битүүмжилсэн аж. Мөн тэдний хамт 10 гаруй хүнийг хамт саатуулсан байна. Тэднийг чухам ямар хэрэгт буруутгаж байгаа эсэх нь хараахан тодорхойгүй байна. Одоогоор тэднийг Дархан-Уул аймагт байрлах ШШГЕГ-ын 445 дугаар ангид хорьж байгаа аж.
Зочин
2022-03-27 00:08
РД 2641984 "Цементшохой"ХК нь ХОЁР хувьцаа эзэмшигчтэй нэг нь РД6307582 "Гриндинг Процесс ХХК, РД:5268052 "Хөтөл"ХХК "Гриндинг Процесс ХХК-ийн үүсгэн байгуулагч Баалайхүү овогтой Батбилэг , нөгөө "Хөтөл" ХХК-ийн үүсгэн нь байгуулагч нь Мижид овогтой Бөх-Очир нар байх /улсын бүртгэлд/юм. Эд нарын ард хэн байна. Баалайхүү бол тус үйлдвэрийн хуучин удирдагчдын нэг, Батбилэг түүний хүү юм шиг..Цемент үнэд ороход авлига авч шахаа хийж Урнаа сууж байх юм.Хулгайч нараас төр өмчөө авах нь зөв.
Иргэн
2022-03-26 10:08
Монголын ард түмэн үр шимийг нь хүртэх ёстой баялгийг Элбэгдорж,сахал хочит Эрдэнэбилэг тэргүүтэй луйварчид хууль бусаар авч идэх ямар эрхтэй юм. Юм юмны түрүүнд хувийн өмчид халдлаа гэдэг үгээр халхавч хийхээ болих хэрэгтэй.Хувийн өмч шудрага хөдөлмөрөөр бий болох ёстой. Луйвар залилангаар төрийн өмчийг луйвардаж авчихаад миний юм гэж эргүүтэхээ боль.Төр бол хамгийн муу менежер гэдэг хүзүүгүй Элбэгдлржийн хэлсэн үгийг бүр батлагдсан теором шиг хуцацгаахаа боль.Хулгай хийхийн тулд албаар ашиггүй болгож дампууруулан үнэгүүдүүлж авдаг луйварчдын аргыг булзааруулсан үг ...Хүзүүгүйн хэлсэн үгийг худал гэдгийг батлаад энэ үйлдвэрийг ашигтай ажиллуулахаа шинэ удирдлага нь мэдэх бхйхаа.
Иргэн
2022-03-26 09:52
Хүзүүгүй хүний үед түүний оролцоотой хийгдсэн луйврын нэг нь Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувьчлал шүү дээ..150 жилийн нөөцтэй шохойн чулууны ордтой энэ үйлдвэрийг 1 тэрбум гаруйхан төгрөгөөр хувьчлана гэдэг шудрага явдал мөн үү.Авсанаасаа хойш жил бүр ашиггүй ажилласан тайлантай, улсад ямар ч татвар төлөөгүй, үйлдвэрээ тавиад хөгжлийн банкнаас өчнөөн тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй зэрэг олон асуудал бий. Энэ үйлдвэрийг авсан эзэн хүзүүгүй этгээд мөн шүү.Одоо сурсан зангаараа далдаас хутгаж хатгаад шээс алдах шахаж байгаа биз.
Зочин
2022-03-25 14:34
Авсан зөвөө зөв Одоо Дарханы төмрийн үйлдэрээ аваач. Цаг цагаараа байдаггүй гэдгийг харуулаад өг.
Иргэн
2022-03-25 14:24
Хэлэх л үг
keyboard_arrow_up