СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган зорчиж байсан 4 хүүхэд автомашинд мөргүүлжээ

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1185 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 23 нийслэлд, 12 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 3 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 9 осол бүртгэгдэж,  10 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  4 хүн  гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүн  гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. 
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж  5 хүүхэд гэмтэж бэртсэний 4 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргөгдөх хэлбэрээр осолд өртсөн байна. 

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг  цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 371 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 303 орон нутагт 68 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635585
1 эможи

keyboard_arrow_up