Насанд хүрээгүй эмэгтэйг хүчээр биеийг нь үнэлүүлсэн этгээдүүдийг БАРИВЧИЛЖЭЭ

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг, саун массажийн газруудын хууль бус үйлдлийг илрүүлэн ажиллажээ.

Тухайлбал, иргэн Н гэгч нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй Э-г энэ оны гуравдугаар сарын 05-ны өдрөөс хойш олон нийтийн сүлжээнд “САНХҮҮ АВНА” гэх зар байрлуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлсэн үйлдлийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдогч этгээдийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчлах арга хэмжээ авчээ.

ЭЦА-ны мөрдөгч, цагдаагийн ахмад А.Уугантуяа "Хууль бус үйл ажиллагаа явуулсан найман газрыг илрүүлэн, зохион байгуулагч 10 этгээдийг Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Массажист нэрээр биеийг нь үнэлүүлж байсан 36 эмэгтэйг тогтоон, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан эрх ашгийг нь хангах чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
635582
3 эможи

зочин
2022-03-25 11:15
гарчигаа ч олж бичиж чадахгүй шүү.
keyboard_arrow_up