С.Батсайхан: Хорих ангиас Э.Бат-Үүлийг бичгийн цаасаар хангахгүй гэх мэтээр “ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛААГҮЙ “

2022 оны 3 сарын 24

Arslan.mn

Э.Бат-Үүлийн цагдан хоригдсон хугацаанд захидал бичих, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан эсэх асуудлаар ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайханаас тодрууллаа.

- Э.Бат-Үүлийн захидал харилцааг хязгаарлаж, эрхийг нь зөрчиж байгаа мэдээлэл хэвлэлээр гарч байна. Хорих ангийн зүгээс энэ эрхийг нь хязгаарласан юм уу?

-Тус хорих байгууллагаас Э.Бат-Үүлийн захидал харилцааг нь хязгаарласан асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар нийт 6 удаа гэр бүлийнхэн рүүгээ баталгаат шуудангийн хаягаар захидал илгээсэн байгаа.

Э.Бат-үүл нь захидал харилцаа илгээх, илгээмж авах, мөн өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах зэрэг хуульд заасан эрхээ зохих журмын дагуу эдэлж байгаа. Хорих анги хариуцсан прокурорууд тогтмол хяналт шалгалт явуулж, хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэхтэй танилцдаг. Прокурорын байгууллагаас ч түүний эрхийг нь хязгаарлаж, зөрчсөн асуудал байхгүй.

- Хоригдогч ямар хууль журмын дагуу захидал харилцааны эрхээ эдэлдэг вэ?

-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасны дагуу тухайн хоригдсон хүн өөрийн зардлаар захидал харилцаагаар харьцах эрхтэй. Тэднээс явуулсан захидал цахилгааныг хорих байрны захиргаанаас заавал хянана гэж тус хуульд заасан. Э.Бат-Үүлийн хувьд захидал харилцаа нь баталгаат шуудангаар зохих эзэндээ хүрсээр ирсэн. Хорих ангиас бичгийн цаасаар хангахгүй ч гэдэг юмуу өөр байдлаар эрхийг нь зөрчөөд байгаа асуудал байхгүй.

- Өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Яг одоогийн байдлаар өлсгөлөн зарласан асуудал алга.

- Э.Бат-Үүлээс хорих байгууллагад болон прокурорт эрхийг нь хязгаарласан асуудлаар гомдол гаргасан уу?

Хорих ангийн удирдлагад болон захиргаанд ямар нэгэн эрх хязгаарлагдсан гэсэн өргөдөл, гомдлыг гаргаагүй. Прокурорын байгууллагад ч эрх нь хязгаарлагдсан асуудлаар өргөдөл, гомдол бичиж уламжлагдсан зүйл алга.

- Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр  өнөөдөр /2022.03.24/ хийсэн хэвлэлийн бага хурал дээр “хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан, түүнийг прокурортой уулзах хүсэлтээ удаа дараа тавихад одоо болтол прокурор уулзахгүй байгаа” гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү? 
- Прокурорын байгууллагаас буюу тус ангийг хариуцан ажилладаг  прокурорууд Э.Бат-Үүлтэй байнга уулзаж, санал хүсэлтийг нь авч байгаа. Хамгийн сүүлд гэхэд энэ долоо хоногийн даваа гаригт буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзаад, санал хүсэлтийг нь авсан. Прокуророос Э.Бат-Үүлтэй очиж уулзахгүй байгаа гэдэг нь ташаа мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд тухайн хоригдогч 22 удаа илгээмж хүлээн авч, 23 удаа өмгөөлөгчтэйгээ уулзаж, ар гэрийнхэнтэйгээ 30 удаа зохих зөвшөөрлийн үндсэн дээр уулзалт эргэлт авсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
4
angry an post
635573
13 эможи

Зочин
2022-03-28 04:53
Энэ нөхөр арай л худлаа ярьчих шиг боллоо. Алган дээрээ бөмбөрүүлээд байгаа гэчихжээ. Худлаа худлаа
Иргэд
2022-03-27 12:49
Batvvlee zvgeer bhd chin horiogvi l bh ymar dawarsan gar we adilhan horigdoj bga hvmvvstei gataa ene er n yu ym baas
Сайхан
2022-03-26 10:37
Батүүл ийм л хүн Хийгээгүйг хийсэн болгож ярьсаар өдий хүрлээ Ам нь ярих нь л ажил хийсэн мэт болдог хүн дээ
зочид
2022-03-25 23:34
Батүүл баатарыг карцерт 3 хонуулаад ярихыг нь сонсЭнхбаяр ерөнхийлөгч хоригдож байхадБатүүл баатаряаж доромжилж байлаа өөр дээр нь ирчихээр яаж уйлан догодож байна. буриад хүний намбагүй,ичмээр амьтан яаж 50 мянгатын атаман байсан юм бүх юм нь худлаа новш байжшүүдээ.Одоо гэмшиж байгаа юу. дахин хулгай хийхгүй гээч Хуулиа л барь,хуулиар шийднэ гэсэн тэгсэн одоо хуулиа бариад хулгай хийсэн чамайг баривчилсан буруу гэжүү.Салга саарал минь тэгсгээд чимээгүй ялаа эдэл,эс тэгвээс Зоригийн аллагын хэрэг шүүхэд очно тэгэхэд чи хэлэх үггүй бантан хутгаад ялын дээд хэмжээг авна.Чамд улсын баатар цол яагаад өгсөн гээч.Зоригийг алалцсан учир.Элбэгдорж чамайг барьж өгчихөөд АНУ-руугаа ниснэ Чи шоронруу ниснэ
Буриад зон
2022-03-25 17:47
Батүүл та худлаа мэдээлэл тараахаа боль Энхбаяр чам шиг гоншигонож байгаагүй Аятайхан байгаарай даа Өмгөөлөгч гэж шар хүүхэн чи бас зүгээр байвал яасан юм Мөнгө авч дээ янз нь...
Zochin
2022-03-24 20:47
Davartsan yum ennees iluu yu edleh geed baigaa yum hudlaa Bat-bat-uul gej zavaan yum yu hiih geed iluu dutuu yum gonshignood baigaan chamaig tookh Khun baihgui
Зочин
2022-03-24 20:27
Зөндөө л уулздаг юм байна шүүдээ.Энгийн ард ингэх боломжтой бол уу.
Лувсан
2022-03-24 19:37
Болиоч ээ хариугүй амьтан болдоо
keyboard_arrow_up