НМХГ: Гамшгийн аюулгүй байдлын зарлан мэдээллийн сургуулилт боллоо
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилт өнөөдөр 16.00 цагт Улсын хэмжээнд зохион байгуулагдлаа. Дуут дохио дуугарах үеэр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын нийт ажилтан, албан хаагчид мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй оролцлоо.
Энэхүү дадлага сургуулилт нь Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор зохион байгууллагддаг.
Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, Нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.