Цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “ҮЕ ТЭНГИЙН ГАДУУРХАЛ “ сэдвээр сургалт зохион байгуулж байна
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97-р дунд сургуулийн дунд ахлах ангийн сурагчдад “Үе тэнгийн гадуурхал, дээрэлхэлт- Цахим хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулалаа.
Сургалтын явцад сурагчид өөрсдөд тулгамдаж буй туслалцаа хүссэн асуудлаа илэрхийлж, эрх зүйн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж оролцоо. Өсвөр үеийн хүүхдүүдийн дундах дээрэлхэлтийн асуудалд анхаарлаа хандуулж хүүхэд хүүхэдтэйгээ эергээр харилцах. Багш эцэг эхчүүд хүүхэдтэй харилцах эерэг аргуудаас суралцаж байна.
Мөн өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байхын тулд харилцааны ямар аргуудыг өдөр тутамдаа хэрэглэх талаар суралцлаа. Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас болж амиа хорлох явдал гарч байна. Дээрэлхэлтийг зогсооход хүн бүхний оролцоо хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.