Хөтөлийн “Цемент, шохой” ХК-ийг төрд буцаан авлаа

2022 оны 3 сарын 24

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг төрийн өмчид буцаан авах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ "Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг 2011 онд 10 жилийн хугацаагаар концессын гэрээгээр “Бэйзмэнт” компанид шилжүүлсэн байдаг. Дараа нь 2015 онд хувьчилж, “Хөтөл" ХХК-д шилжүүлсэн. Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо. Төрийн өмчийн хороо компанийн үйл ажиллагаатай холбоотой дараагийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” хэмээв.

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг 2015 онд зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр буюу 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж аваад, дээрээс нь Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээлийг хүүгүй, барьцаагүй авсан ч өнөөг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй, өр төлбөр нь 300 орчим тэрбум төгрөгт хүрчихээд байгаа тухай Шадар сайд С.Амарсайхан удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Мөн бусад компаниудтай адил үнээ цементийн үнээ 30 хувь нэмсэн асуудлыг тусад нь судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох газруудад даалгаад байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
635562
2 эможи

keyboard_arrow_up