“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан ХЭЛЭЛЦҮҮЛЭГ үргэлжилж байна
Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр болж байгаа “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэгт “Хөнгөн, хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Мөн энэ сэдвээр салбарын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд:
-Малын гаралтай түүхий эдийн нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
-Ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд
-Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, 2022 онд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тосны ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тахиа, загасны аж ахуйг нэмэгдүүлэх
-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махыг тариан талбай, малчны хотхоноос шууд хэрэглэгчдэд хүргэх боломжгүй тул хадгалалт борлуулалтын цогцолбор байгуулах
-Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх
Шинжлэх ухаанд суурилсан шим тэжээллэг хүнс үйлдвэрлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.