БНСУ-ын виз олголтыг хязгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа

2022 оны 3 сарын 24

Виз олголтыг хязгаарлах арга хэмжээтэй холбоотой худал мэдээллээс сэргийлэх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Тодруулбал, БНСУ-ын Засгийн Газар хилээр нэвтрэн орж ирэх КОВИД-19 цар тахлын урсгалыг хаах зорилгоор БНСУ-руу зорчих визний шалгах процессыг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээг аван хэрэгжүүлж байгаа. Одоогоор тус бодлогыг цуцлах болон сулруулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Бнсу-ын виз олголтыг хязгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сараас эхлэн "Виз олголтын хязгаарлалт цуцлагдан, виз олгож эхэллээ" гэх мэт худал мэдээлэлд автан, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн дээрх асуудалтай холбоотой үнэн бодит мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны веб сайт болон Виз мэдүүлгийн төв (KVAC), бусад албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авахыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
3
angry an post
635557
12 эможи

keyboard_arrow_up