Б.Жавхлан: Манай улсад шатахууны нийлүүлэлт ХЭВИЙН байна

2022 оны 3 сарын 23

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.

Тэрбээр, Орос Украины мөргөлдөөний талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй.

ОХУ руу дан импорт хийдэг, манай экспорт маш бага. Гэвч ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй.  Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635538
1 эможи

keyboard_arrow_up