С.Одонтуяа нарын 11 гишүүн “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах“ хуулийн төсөл өргөн барилаа

2022 оны 3 сарын 23

УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор дээрх хуулийн төслийг өргөн барьж буйг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцлоод, сүүлийн долоон жилийн хугацаанд хэт таргалалттай хүүхдийн тоо долоо дахин нэмэгдсэн нь хэт чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой гэдгийг тодотголоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Хууль тогтоогчийн хувьд улс орны хөгжлийн бодлого аль болох урт хугацааны үр дүнг харж, түүнийг чиглүүлж байх ёстой гэж боддог. Нийгэмд тулгамдаж буй аливаа асуудалд гал унтраах байдлаар хандаад ямар ч үр дүн гардаггүй. Олон улсын туршлагаас харахад боловсролын системд хийсэн өөрчлөлтийн үр дүн 5-10 жил, эрүүл мэндийн салбарын бодлогын өөрчлөлт түүнээс ч урт хугацаанд үр дүнд хүрдэг.

Энэ утгаараа хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгч болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хангахуйцаар боловсруулагдлаа.

Тодруулбал эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чихрийн агууламжтай ундааны үнэнд өөрчлөлт орохгүй ба хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635536
0 эможи

Зочин
2022-03-23 18:29
Зөв хүүхдүүд шүдгүй болж дууслаа
ЗОЧИН
2022-03-23 16:26
Ундаа яах вэ архиныхаа градусыг буулгах төсөл хэрэгтэй байна. Сая Цэргийн баярын үеэр хичнээн олон хүн амиа алдав даа
keyboard_arrow_up